“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох

сургалтыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/49 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай А/208 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

 

1.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутны бүртгэлийг 2023 оны 3 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд цахим үйлчилгээний портал E-Mongolia систем ашиглан зохион байгуулсугай.

 

2.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг  Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан)-д үүрэг болгосугай.

 

5.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудтай хамтран сургалтад хамрагдах оюутны судалгааг нарийвчлан гаргаж, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т даалгасугай.

 

6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын явц, үр дүнг 2023 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>