Тайлант өдөрлөг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2021 оны А/35, 36, 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилттэй танилцах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх “Эрүүл мэндийн нийгмийн ажил ба хөгжил” тайлант өдөрлөгийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  зохион байгуулсугай.

 

2.Тайлант өдөрлөгийн удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж, 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>