Хяналт шалгалт зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 12/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Өнөр хорооллын Хөгжил цогцолбор сургуулийн ойр орчинд байрлах объект, барилга байгууламжид явуулж буй үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж буй эсэхэд хяналт шалгалт зохион байгуулсугай.

 

2.Хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, хяналт шалгалтын ажлын удирдамжийг 2 дугаар, холбогдох зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Хяналт шалгалтад шаардагдах 262,900 (Хоёр зуун жаран хоёр мянга есөн зуу) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтын удирдамжид заасны дагуу үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Ажлыг хэсэг (Д.Амарбаясгалан)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>