Дүүргийн Онцгой комисс, удирдах

бүрэлдэхүүнийг чадавхжуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 06 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81, А/194 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнд Стратегийн команд штабын болон Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн талаар мэдлэг олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, ослын үеийн удирдлагын системээр ажиллах чадвар зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах дадлага эзэмшүүлэх сургуулийг  2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Дадлага сургуульд хамрагдах гишүүдийн нэрсийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 2,570,000 (хоёр сая таван зуун далан мянган) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Дадлага эзэмшүүлэх сургуулийг өндөр түвшинд зохион байгуулж, нэгдсэн үр дүнг танилцуулахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>