Дүүргийн Гамшгаас хамгаалах алба,

мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах,

ажиллах журам батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.10 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 75 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах үүрэг бүхий Дүүргийн  Гамшгаас хамгаалах алба”-ыг 1 дүгээр, Мэргэжлийн анги”-ийг 2 дугаар, “Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            2.Аюулт үзэгдэл, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, хууль тогтоомж холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллахыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн дарга нарт, үйл ажиллагааг уялдуулан удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2022 оны “Дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулах тухай” А/235 дугаар захирамжийг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>