Дүүргийн Онцгой комиссын

бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн  32.1.1, 32.1.2, 32.1.8, 32.1.9  дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Гамшгаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Дүүргийн Онцгой комиссын бүрэлдэхүүн”-ийг 1 дүгээр, Шуурхай “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, “Ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Онцгой комиссын гишүүдийн Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж нэгдсэн болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д, дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)-т тус тус үүрэг болгосугай.

 

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2021 оны “Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэх Онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” А/379 дүгээр захирамжийг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>