Стратегийн болон Гамшгаас хамгаалах

 команд штабын дадлага сургууль зохион

 байгуулах ажлын бэлтгэл хангуулах тухай

 

 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 06 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/81 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах тухай А/194 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Болзошгүй гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг бууруулж хүн ам, хүрээлэн байгаа орчин, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гамшгаас  хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, хуулийн этгээдийн бэлэн байдлыг дээшлүүлэх  сургах зорилгоор Гамшгаас хамгаалах команд штабын дадлага  сургуулийг дүүргийн хэмжээнд 2023 оны 04 дүгээр сард зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг байгуулсугай.

 

2.Дүүргийн Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, бэлтгэл ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж  гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай зориулалттай мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч (Д.Төмөрбаатар)-д үүрэг болгосугай.

 

4.Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль болохоос өмнө урьдчилсан үзлэг шалгалт зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (Хурандаа, А.Алтансүх)-т команд штабын дадлага сургуульд идэвхтэй оролцохыг олон нийтэд уриалан сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл), арга хэмжээнд зарцуулагдах төсвийг боловсруулан танилцуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>