Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Үржүүлгийн зориулалтаар Польш улсаас импортоор оруулж ирсэн “Морьт экспресс” ХХК-ийн 12 тооны адууг дүүргийн 21 дүгээр хорооны Ар шижир хэсэг 347 дугаар тоочик 4-5 тоотод байрлах “Морьт эксперрес” ХХК-ын зүчээнд 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмд байлгасугай.

 

2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, адуу байрлах зүчээ, хашаа саравчинд мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх, үржүүлгийн адууг лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буянхөхий” ХХК (А.Амарбаян)-д, хорио цээрийн дэглэмийн бэлтгэл ажлын дагуу хашаа барих, ирсэн адууг хашиж хамгаалах, хорио цээрийн бүсэд байрлах адууны арчилгаа, тэжээлийг сайтар бэлтгэн ажиллахыг “Морьт эксперрес” ХХК (О.Баяраа)-д үүрэг болгосугай.

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>