“Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг

 угтсан арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01, 2021 оны А/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран “Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг угтсан арга хэмжээг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

 

2.Арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, төсвийн задаргааг 2 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 3,095,000 (Гурван сая ерэн таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>