Хэсгийн ахлагчийн цахим системийг

нэвтрүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, хэсэг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт,  Монгол Улсын Их Хурлын 2020 оны “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1488 дугаар захирамж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хорооны хэсгийн ахлагчийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлэх замаар чадавхижуулах, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний шинэ соёл, стандартыг бий болгох зорилгоор хэсгийн ахлагчийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсугай.

 

2.Хэсгийн ахлагчийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөг 1 дүгээр, зардлыг 2 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 30,107,000 (гучин сая нэг зуун долоон мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

Захирамж

 

<< < 1 > >>