Ногоон байгууламжийн тооллого зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн суурь мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийн тооллогын ажлыг 2023 оны 3 дугаар сарын 1-нээс 3 сарын 30-ны  өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулсугай.

 

2.Ногоон байгууламжийн тооллого хийх ажлын удирдамжийг 1 дүгээр, зохион байгуулах төлөвлөгөөг 2 дугаар, шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 11,000,000(Арван нэгэн сая ) төгрөгийг гүйцэтгэлийн  үр дүнгээр тооцож Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>