Аян зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.3 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2020 оны А/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, жендер, жендерийн хэвшмэл ойлголт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Харилцан хүндэтгэе” аяныг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсугай.

 

2.Үйл ажиллагааны төлөвлөгөөг 1 дүгээр, шаардагдах зардлыг 2 дугаар хавсралтаар баталж, 7,700,000 (Долоон сая долоон зуун мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч, Жендэрийн салбар хорооны дэд дарга (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>