Дүүргийн архивын дэргэдэх Баримт

нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүн,

дүрмийг шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн хөмрөг үүсгэгч байгууллагуудын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг тодорхойлох, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, байнгын хадгалалтад баримт сонгож авах үүрэг бүхий Баримт нягтлан шалгах арга зүйн комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дүрмийг 2 дугаар, БНШАЗК-ын төсвийг 3 дугаар хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

2.Дүүргийн архивын сан хөмрөгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тайлагнаж ажиллахыг Баримт нягтлан шалгах арга зүйн комисс (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

3.Шаардагдах 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Санхүүгийн тасгийн дарга бөгөөд Ахлах нягтлан бодогч (Б.Золзаяа)-д зөвшөөрсүгэй.

 

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны А/93 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>