Арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан 2023 оны 3 дугаар сарын 01-ээс 18-ны өдрүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу арга хэмжээг зохион байгуулах зардлыг хавсралтаар баталсугай.

 

            2.Шаардагдах 23,040,000 (Хорин гурван сая дөчин мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Ой ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Цэргийн штаб (дэд хурандаа Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>