“Толгойт хөгжлийн төв”-ийн дотор

 болон гадна тохижилт, тоног төхөөрөмж, заалны

хэрэглэлд шаардагдах зардал гаргах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.6, 8.1.7, дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүн амын нягтаршил, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, иргэний идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг бий болгох, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байгуулагдаж байгаа “Толгойт хөгжлийн төв”-ийн дотор болон гадна тохижилт, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

 

2.Төвийн дотор болон гадна тохижилт, тоног төхөөрөмж, заалны хэрэглэлд шаардагдах 54,000,000 (Тавин дөрвөн сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас, харуул хамгаалалттай холбогдох 36,300,000 (Гучин зургаан сая гурван зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Байрны ашиглалт зохион байгуулалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбогдох зардлыг өөрийн батлагдсан төсвөөс зарцуулахыг дүүргийн Биеийн тамир спорт хороо (Ц.Сосорбарам)-нд даалгасугай.

 

            4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>