Зохион байгуулалтын арга хэмжээ

авч ажиллах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг 78.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбар, барилгын түр хайс хашааг буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг шинэчлэх, орц гарц нээх ажлыг 2023 оны 3 дугаар сарын 06-аас 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

            2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталж, шаардагдах 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Газар ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг арилгуулж ажиллахыг Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба (Б.Батцагаан), 2 дугаар алба (Б.Лхагвадорж)-д, хэв журмын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хаягийн стандартыг хангуулах, шинэчлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Ж.Дуламсүрэн)-т, зөвшөөрөлгүй байрлуулсан зар сурталчилгааны самбар, барилгын түр хайс хашааг буулгах, орц гарц нээх ажлыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст,арга хэмжээ, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олон нийтэд сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д, тус тус даалгасугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.        

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>