Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг

  шинэчлэн байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/545 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус-насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

2.Ёс зүйн дүрмийг бүх түвшинд мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус-насан туршийн боловсролын төвийн албан хаагчид, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

 

3.Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох хууль журмыг чанд мөрдүүлж, үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Зөвлөлийн дарга (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

4.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/147 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>