Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар

 шатыг зохион байгуулах дүүргийн дэд

ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 4, 5, 7 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/107 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шатанд Сонгинохайрхан дүүргээс оролцох иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий дүүргийн дэд Ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.

 

2.Иргэдийг зөвлөлдөх санал асуулгад оролцох хугацаанд ажлаас түр чөлөөлөхийг холбогдох байгууллагын удирдлагуудад, идэвх оролцоог хангах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Иргэдийн хувийн бэлтгэлийг хангуулж, санал асуулгад оролцогчдыг нэгдсэн унаагаар ирүүлж, буцаах ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэг      (Д.Төмөрбаатар)-т, оролцогчдын аюулгүй байдлыг хангаж тээвэрлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газар (Х.Ууганбаяр)-т тус тус даалгасугай.

           

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>