Агаар бохирдуулагч томоохон суурин эх

 үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

хяналт шалгалт хийх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны “Журам батлах тухай” А/479 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрт уурын болон усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгах талаар зөвлөн туслах ажлыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

2.Хяналт шалгалтын ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 977,510 (есөн зуун далан долоон мянга таван зуун арав) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>