Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ

багийн төрлийг шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 18 дугаар зүйлийн 18.5, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 дүгээр захирамж, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэл, дүүргийн хэмжээнд оюутны болон өсвөрийн шигшээ баг байгуулах, санхүүжүүлэх үйл ажиллагааны журмын дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн төрлийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

 

2.Өсвөрийн шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулж, багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдлага арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд  шаардагдах төсвийг жил бүрийн төсвийн төсөлд санал боловсруулан батлуулах, тухайн төрлийн спортоор хичээллэх хамрах хүрээг өргөжүүлэх ажлыг дүүргийн Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам)-нд даалгасугай.

 

          3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан 2018 оны А/570 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>