Цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг

хангах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 64 дүгээр тушаал, Засаг даргын зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сургуулийн өмнөх боловсролын 156 дугаар цэцэрлэгийн подвалын хэсэгт хөрсний ус нэвтэрч гарсантай холбогдуулан засварын ажлыг хийж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангасугай.

 

2.Засварын ажлын төсвийг хавсралтаар баталж, шаардагдах 14,500,000 (Арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Ч.Энххорол)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>