Сургалтын хөтөлбөр боловсруулах ажил

зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Боловсрол” төсөл батлах тухай А/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яамны хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийг Орос хөтөлбөртэй сургууль болгох ажлын хүрээнд сургалтын хөтөлбөр боловсруулах судалгааны ажлыг зохион байгуулсугай.

 

2.Сургалт, судалгааны үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 4,700,000 (Дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тайлагнахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>