Арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8.4.а, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01, 2022 оны 11/01 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр, үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг 2 дугаар, 2023 оны төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Арга хэмжээний төлөвлөгөөний холбогдох заалтуудыг байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангаж, хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг Засаг даргын эрхлэх асуудлын харьяаны байгууллага, Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>