Туршлага солилцох арга хэмжээ зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4, 42.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаа, сайн туршлагыг сурталчлах, харилцан суралцах арга хэмжээг зохион байгуулсугай.

 

2.Туршлага солилцох арга хэмжээнд зарцуулах төсвийн тооцоог хавсралтаар баталж, 4,945,500 (Дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ДАРГА                                               Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>