Туршлага судлах ажил зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дүгээр зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэл, дүүргээс дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж, нийслэл, дүүргийн “Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв”-өөр шалгарсан байгууллагын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага судлах ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 25, 27-ны өдөр “Жаргал өлзий”, “Энхийн өргөө” өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулсугай.

 

2.Туршлага судлах ажлын удирдамжийг хавсралтаар баталж, шаардагдах төсвийг байгууллагын төсвөөс гаргахыг “Энхийн өргөө”, “Жаргал өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, чадавхжуулах ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>