Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж

үйлчилгээг чанаржуулъя” зөвлөгөөн зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх, нярайн эндэгдэл, гэрийн төрөлт, хяналтгүй төрөлтийг бууруулах зорилго бүхий “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулъя” зөвлөгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсугай.

 

2.Зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 1,450,000 (Нэг сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай мэдээ судалгааг шинэчлэн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг гарган, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Ажлыг хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>