Сайжруулсан ариун цэврийн

байгууламж суурилуулах ажил зохион

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 03/01, 2022 оны 11/03, 2022 оны 10/03 Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Дүүргийн нутаг дэвсгэрт 2020-2024 онд “Гэр хорооллын 10,000 айл өрхийн нүхэн жорлонг сайжруулах” төслийн хүрээнд 2023 онд гэр хорооллын 31 хорооны  3300 өрхийн нийт 3300 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг шинээр суурилуулах ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Хороодод суурилуулах ариун цэврийн байгууламжийн жагсаалт болон зардлын тооцоог хавсралтаар баталж, 7,953,000,000 (долоон тэр бум есөн зуун тавин гурван сая) төгрөгийг Дүүргийн төсвийн Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс (С.Туулмаа)-т, төслийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>