Автобусны буудлын байгууламжийн

үзлэг тооллого, бүртгэл явуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийг 78.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн хэмжээн дэх автобусны буудлын байгууламжийн үзлэг тооллого, бүртгэл явуулах, судалгаа гаргах ажлыг 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс           01 дүгээр сарын 13-ны хооронд зохион байгуулсугай.

 

2.Автобусны буудлын байгууламжийн үзлэг тооллого, бүртгэл явуулах, судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталсугай.

 

3.Ажлын хэсгээр явах унааны зардалд шаардагдах 167,300 (Нэг зуун жаран долоон мянга гурван зуун мянга) төгрөгийг Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, тооллого бүртгэлийг холбогдох хуулийн дагуу бүртгэж, үр дүнг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>