Иргэдтэй хийх уулзалтын хуваарийг

шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1212 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын хуваарийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

2.Иргэдтэй хийх хуваарьт уулзалт болон бусад албан уулзалтыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын журмын дагуу дагуу зохион байгуулахыг Тамгын газар  (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

3.Иргэдтэй хийх уулзалтын хуваарь шинэчлэн батлагдсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/562 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>