Мэдээлэл, сурталчилгааны ажил

зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, Тэргүүлэгчдийн 2021 оны А/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Анхан, дунд, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг багтаасан цуврал хичээлийг бэлтгэж, иргэдэд сурталчлах ажлыг 2023 оны 1 дүгээр сард зохион байгуулсугай.

 

2.Хичээл бэлтгэхэд шаардагдах төсвийг хавсралтаар баталж, 8,500,000 (Найман сая таван зуун мянга) төгрөгийг байгууллагын төсвөөс гаргахыг Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон, тайлагнаж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Ч.Өнөрсайхан), дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>