Бусад орон нутгаас дүүргийн нутаг

дэвсгэрт оторлож орж ирсэн малыг гаргах

ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Мал, амьтны гоц халдварт мялзан өвчин Багануур дүүрэгт гарсан тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн мал аж ахуй эрхлэхийг  хориглосон бүс болох 25, 28, 32, 33, 34, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт отроор ирсэн малыг холбогдох хууль, журмын дагуу гаргах ажлыг 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

2.Отор нүүдлээр ирсэн малыг гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зохион байгуулалттай холбоотой зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 800,000 (Найман зуун мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Дүүргийн нутаг дэвсгэрт орж ирсэн малыг гаргах арга хэмжээг зохион байгуулах ажилд чиг үүргийн дагуу оролцон үүрэг хэрэгжүүлж ажиллахыг Дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа (Х.Ууганбаяр)-д үүрэг болгосугай.

 

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсгийн дарга (Д.Төмөрбаатар)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>