Гамшгаас хамгаалах бэлэн байдлын

үзлэг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/315 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсугай.

 

2.Дүүргийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын  нэрс, хуваарийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, шаардагдах зардлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

3.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг тогтоосон хугацаанд зохион байгуулж, удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс (хурандаа А.Алтансүх)

-т, бэлтгэл ажлыг хангуулж ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

 

4.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулахад шаардагдах 450,500 (дөрвөн зуун тавин мянга таван зуу) төгрөгийн зардлыг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>