Хөрөнгө оруулалтын

ажлыг зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, 60 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг 1 дүгээр, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг 2 дугаар, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд дамжин хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг 3 дугаар, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд дамжин хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг 4 дүгээр, малын тоо толгойн албан татварын орлогоор санхүүжих ажлын жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Хөрөнгө оруулалтын ажлын даалгавар, техникийн тодорхойлолт боловсруулах, техникийн нөхцөл авах болон бусад бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-т, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс (А.Батсайхан), Худалдан авах ажиллагааны алба (Б.Оргилболд)-нд, шууд худалдан авч болох бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

3.Хөрөнгө оруулалтын ажлыг баталсан төсвийн хуваарийн дагуу ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т, бий болсон хөрөнгийг дүүргийн өмчид бүртгэн авахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 FILLIN  \o  \* MERGEFORMAT

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>