Хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэний

  зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах ажил

  зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.6 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Чадавхжуулах ажлыг зохион байгуулахад зарцуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, 3,338,200 (Гурван сая гурван зуун гучин найман мянга хоёр зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>