Гоц халдварт бог малын мялзан өвчнөөс

 урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга

хэмжээг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дахь хэсэг, УИХ-ын түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 10 дугаар хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/02 дугаар тушаал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/32, А/125 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2023 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/554 дүгээр захирамжийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа хонь, ямааг бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлын товыг тогтоож вакцинжуулалтын ажлыг 06 дугаар сарын 22-ны дотор зохион байгуулан мэдээ, тайланг тогтоосон хугацаанд мэдээлж, хяналт тавин үр дүнг тооцож ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-д, бусад аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрээс шилжин ирсэн мал, амьтныг бүртгэж, дархлаажуулалтад бүрэн хамруулахыг Хөдөө аж ахуйн тасаг (С.Мижиддорж)-т үүрэг болгосугай.

 

2.Дархлаажуулалтын товыг малчин, мал бүхий иргэдэд зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, дархлаажуулалтын арга хэмжээг холбогдох заавар, журам, стандартын дагуу хугацаанд нь хэрэгжүүлэхийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д үүрэг болгосугай.

 

3.Мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөлийг бүрдүүлэн малын эмчийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд малыг бэлэн байлгаж бүрэн хамруулахыг малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгж, байгууллагад үүрэг болгосугай.

 

4.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 6,617,540 (Зургаан сая зургаан зуун арван долоон мянга таван зуун дөч) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо толгойн албан татварын орлогоос гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

5.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>