Цахим үйлчилгээний талаарх мэдээллийг

эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд хуулийн этгээдийн санхүү, татварын тайлан, худалдаа, үйлчилгээ эрхлэх цахим үйлчилгээний талаарх мэдээллийг бэлтгэж, дүүрэг дэх аж ахуйн нэгж, байгууллага, татвар төлөгч болон аж ахуйн үйлчилгээ эрхлэгч нарт тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулсугай.

 

2.Цахим үйлчилгээний талаарх заавар зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд түгээхэд шаардагдах 19,500,000 (арван есөн сая таван зуун мянга) төгрөгийг татвар хураалт, орлого бүрдүүлэлтийн зардлаас олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Цахим үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, цахим хуудаст байршуулан сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв (Б.Оюунгэрэл)-д, захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>