Хог хаягдлын менежментийг сайжруулах

тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.14, 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 42 дугаар зүйлийн 42.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2001 оны “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох талаар авах зарим арга хэмжээний тухай” 256 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хог хаягдлын менежментийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, хөрсний доройтлоос хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсугай.

 

2.Зохион байгуулах ажлын төлөвлөгөө, төсвийг хавсралтаар баталж, үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг дүүргийн 2023 оны төсвийн хот тохижуулах зардлаас зохих журмын дагуу гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т, гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>