Хяналт шалгалт зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.6 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоол, 2021 оны А/26 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Гэр хорооллын 10,000 айл өрхийн ариун цэврийн байгууламж сайжруулах” төслийн 2021, 2022 оны гүйцэтгэлд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсугай.

 

            2.Хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, хяналт шалгалтын ажлын хэсгийн зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

            3.Хяналт шалгалтад шаардагдах 2,961,400 (Хоёр сая есөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуу) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргаж, ажлын хэсэгт ажилласан албан хаагчдад илүү цагийн хөлс тооцож олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй. .

 

            4.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор эргэн танилцуулахыг  Ажлыг хэсэг (Д.Батцэцэг)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>