Зөвлөл шинэчлэн байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 77 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Даатгуулагч малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

            2.Орон тооны бус зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар чиглүүлж захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Орон тооны бус зөвлөл (Д.Төмөрбаатар)-д үүрэг болгосугай.

 

3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/164 дугаартай захирамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>