Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.4.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн  32.1.1, 32.1.2, 32.1.8, 32.1.9, 32.1.10 дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 06, 35 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны A/274 дүгээр тушаалаар батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”, Нийслэлийн Засаг даргын 2023 оны A/81, A/194 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын дадлага сургуульд оролцох дүүргийн Засаг даргын 2023 оны A/331 дүгээр захирамжаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2023 оны 6 дугаар сарын 07, 08, 09-ний өдөр ажлын тусгай горимд ажиллуулсугай.

 

2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Стратегийн команд штабын дадлага сургуульд бүрэн хамруулан тухайн өдрүүдэд үндсэн ажлаас бүрэн чөлөөлж, албан үүргийг уялдуулан зохицуулахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар), Засаг даргын эрхлэх асуудлын харьяа хүрээний байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>