ERP” систем ашиглах журам батлах

тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Журам батлах тухай” А/1054 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ”ERP”-ийг ашиглах журмыг хавсралтаар баталсугай.

 

            2.Системийн модулийг дотоод үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хэрэглэгч хэрэглэх боломжтой төрөлжсөн программуудын цогц үйл ажиллагааг хариуцан хэрэгжилтийг хангаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг хэлтэс, тасгийн дарга, хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>