Хүүхдийн спортын VII наадамд оролцох

тамирчдад дэмжлэг үзүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Усан спортоор хичээллэх хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилгоор Хүүхдийн спортын VII наадамд оролцох шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн уралдааныг зохион байгуулсугай.

 

2.Тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдын дэмжлэгт шаардагдах 5,016,000 (Таван сая арван зургаан мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Усан спорт сургалтын төв (Б.Мягмарсүрэн)-д, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д тус тус үүрэг  болгосугай.

 

 

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>