Дэд ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.6, 62.1.8 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2022 оны “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 340 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд судалж, санал, дүгнэлт боловсруулах хэрэгжүүлэх үүрэг бүхий Дэд ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

 

                  2.Ажлын хэсгээс судалж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой судалгаа мэдээллийг үнэн бодитой, цаг тухай бүрд гарган ажиллахыг Дэд ажлын хэсэг (Д.Төмөрбаатар)-т даалгасугай.

 

3.Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд шаардагдах зардлыг холбогдох зардлаас тухай бүр гаргаж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Батцэцэг)-т зөвшөөрсүгэй.                                                                                         .

 

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулагдсан Ажлын хэсэгт танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг Дэд ажлын хэсэг (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>