Ахмадын спортын тавдугаар наадам

зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Ахмад настны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 9/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, тэдний хөгжил, оролцоог дэмжих зорилгоор ахмадын спортын тавдугаар наадмыг удирдамжийн дагуу зохион байгуулсугай.

 

2.Ахмадын спортын тавдугаар  наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар баталж 8,661,000 (Найман сая зургаан зуун жаран нэгэн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг  Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>