Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад

дэмжлэг үзүүлэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2  дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд Суугаа волейболын спортыг сурталчлах, хөгжүүлэх, хичээллүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, бие бялдрын зөв хөгжил олгох, тамирчдын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлж, олон улс, тив дэлхийд өрсөлдөх баг тамирчинг бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулагдах “Суугаа волейбол”-ын Улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс баг тамирчдыг оролцуулсугай.

 

2.Тэмцээнд оролцох баг тамирчдын дэмжлэгт шаардагдах 1,915,000 (Нэг сая есөн зуун арван таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Дүүргийн Биеийн тамир, спорт хороо (Ц.Сосорбарам)-нд, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>