“Хонхтой бөмбөг”-ийн 2023 оны УАШТ-д

оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд хонхтой бөмбөгийн спортыг сурталчлах, хөгжүүлэх, спортоор хичээллүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, бие бялдрын зөв хөгжил олгох, тамирчдыг ур чадвар, туршлагыг сайжруулж, олон улс, тив дэлхийд өрсөлдөх шилдэг баг тамирчдыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 6 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдах тэмцээнд баг тамирчдыг оролцуулсугай.

 

            2.Тэмцээнд оролцох баг тамирчдын замын зардалд шаардагдах 2,310,000 (Хоёр сая гурван зуун арван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

            3.Тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүнийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг Биеийн тамир, спортын хороо (Ц.Сосорбарам)-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>