Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах

 өдрийг тохиолдуулан нэгдсэн арга хэмжээ

зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2, 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн нэгдсэн арга хэмжээг 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд зохион байгуулсугай.

 

2.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг угтан дүүргийн хүүхэд, багачуудад зориулан баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 39,575,000 (Гучин есөн сая таван зуун далан таван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.

 

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

Захирамж

 

<< < 1 > >>